Баасан гарагт Цагаан ордонд болсон онцгой уулзалтын үеэр Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийг Украйн АНУ-аас хамааралтай атал талархал илэрхийлсэнгүй, “хүндэтгэлгүй” хандсан хэмээн зэмлэж, улмаар АНУ-тай байгуулах байсан ашигт малтмалын гэрээг гэнэт цуцаллаа. Трампын хэлснээр уг гэрээ нь Украиныг Оростой хийж буй дайнаа зогсооход ойртуулах байсан аж.


Энэхүү гайхмаар үйл явдал нь Европ болон дэлхий дахины нөхцөл байдлыг тодорхой хэмжээгээр өөрчлөх магадлалтай. Зеленскийн айлчлалын үеэр АНУ-д Украины ховор элементүүдэд илүү их хүртээмж олгох гэрээнд гарын үсэг зурах, хамтарсан хэвлэлийн бага хурал хийх төлөвлөгөөтэй байсан боловч удирдагчдын халуун ярианы дараа уг төлөвлөгөө цуцлагдсан байна.


Трамп түүн рүү хашхирсны дараа Украины удирдагч Цагаан ордноос даруй гарч явсан бөгөөд Трамп түүнийг үл хайхарч байсан нь илэрхий байжээ.

Зеленский Цагаан ордноос гарсны дараа Вашингтон дахь төлөвлөсөн бусад уулзалтуудаа цуцалж, Америкийн ард түмэнд талархал илэрхийлсэн байна.

Эх сурвалж: APnews