Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмодны хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай, Хөгжлийн банкны Экспорт, импортын банк болгон хуульд өөрчлөлт оруулах, Эгийн голын усан цахилгаан станцын төсөл өнөөгийн байдлын талаар мэдээлэл сонсож,зэргийг хэлэлцэн шийдвэрлэжээ.
Засгийн газрын мега төслүүдийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт талууд өнгөрсөн сард гарын үсэг зурсан билээ. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэн олон улсын гэрээг соёрхон батлуулахаар УИХ-д өргөн барихаар тогтжээ. Дээрх төслийг хэрэгжүүлснээр манай улс экспортын гарцаа нээж, эдийн засгаа тэлэх ач холбогдолтой билээ.
Эгийн голын УЦС-ын төслийн тухайд 2026 оны нэгдүгээр хагаст багтаан нөлөөллийн эцсийн дүгнэлтийг гаргахаар болсныг сайд С.Одонтуяа мэдээлж байна. Тус УЦС ашиглалтад орсноор манай улсын эрчим хүчний сэргэлтэд томоохон хувь нэмэр болох юм
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Холбоотой мэдээ

Улс төр · 2 цаг
ТБХ: Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улс төр · 3 цаг
Дүүрэг бүрд "Хотхоны бага", "Төрөлжсөн ахлах", "Олон улсын хөтөлбөртэй" сургууль байгуулах ажил эхэллээ

· 3 цаг
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана

Улс төр · 3 цаг
АН: Үндсэн хуулийн цэцэд иргэний эрхийн маргаан шийдвэрлэх бүрэн эрх олгох хуулийн төсөл өргөн барина

Нийгэм · 3 цаг
ШИРХЭГ ТАЛХНЫ ҮНЭ

Нийгэм · 5 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!