Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам/БОУАӨЯ/-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ц.Уртнасанг томилсон байна.
Тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Э.Баттулгыг Цаг уур орны шинжилгээний газрын даргаар томилсноор эл албан тушаал эзэнгүй болсон ч ердөө долоо хоногийн дараа түр орлон гүйцэтгэгчийг томиллоо.
Ц.Уртнасан нь Техникийн их сургуулийн Компьютерын техник, менежментийн сургууль, Удирдлагын академид суралцан төгссөн. 2005-2010 онд Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга, 2010-2012 онд Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч, 2012-2015 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга, 2017-2020 онд Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын Улс төрийн бодлого, намын байгуулалтын газрын даргаар ажиллаж байсан.
Мөн Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдохын өмнө сайд С.Одонтуяагийн зөвлөхөөр ажиллаж байжээ.
Сануулахад, Н.Уртнасанг 2020 онд Авлигатай тэмцэх газраас саатуулан шалгаж байв. Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж НДЕГ-ын харилцах дансны жилийн эцсийн үлдэгдлийг Нийгмийн даатгалын санд буцаан төвлөрүүлээгүй, Капитал банкинд давуу эрх олгож 240 тэрбум төгрөг байршуулан шамшигдуулсан гэх хэрэгт яллагдагчаар татан шалгаж байсан юм.
НД хэргээр бүр хоригдож бсан ш дээ.АТГ шүүх хүнийг хэлмэгдүүлсэн юм биш үү.Тийм биш бол ялтан ш дээ