Монгол Улсын сайд Н.Учрал “УИХ-ын гишүүн, Төрийн тэргүүнээр ажиллаж байсан Х.Баттулга та стратегийн 39 ордод хамаардаг Төгрөг нуурын ордыг Виржинийн арал, Сингапур, Хонгконгод бүртгэлтэй компаниудаар дамжуулж, үндэстэн дамнасан санхүүгийн схем хийж, 250 сая доллараар зарсан нь үнэн.
Та байгалийн баялагтаа эзэн болъё гэж ярьдаг нь ч үнэн.
Баялгийн сангийн хуулийн ажлын хэсгийн ахлагчийн хувьд би таныг энэ компаниудтайгаа учраа олж, хэлэлцээ хийж, асуудлыг шийд гэдэг долоо хоногийн хугацаа өгч байна.
Энэ хугацаанд шийдэж чадахгүй бол Засгийн газар хуулийн хүрээнд дараагийн арга хэмжээг авна.”
Төгрөг нуурын ордыг 1983 оноос хайгуулж хийж, 3.1 тэрбум тоннын нөөцтэй гэж тогтоожээ. Өнөөдөр байдлаар Төгрөг энержи компанийн тус ордын дөрвөн лицензийг эзэмшдэг байна
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!