Засгийн газраас өргөн мэдүүлсэн цахим мөрийтэй тоглоомыг хориглох агуулга бүхий Зөвшөөрлийн тухай хуулийг өргөн бариад буй. Эл хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ энэ долоо хоногт хийх аж. Уг хуулийн гол зорилго нь цахим мөрийтэй тоглоомын платформуудыг бүрмөсөн хааж, хүүхэд, залуусыг донтолтоос хамгаалах явдал юм.

Хуулийн төсөлд дараах нөлөөллүүдийг амласан байна. Үүнд:

  • Цахим мөрийтэй тоглоомын платформ, агентуудын сурталчилгаа бүрэн хориглогдоно

  • Тоглогчдын тоог 65 хувиар бууруулах

  • Жил бүр гадагш хяналтгүй гарч буй 500 сая ам.долларт хяналт тавих эрх зүйн үндэс бүрдэнэ

  • Хүүхэд, залуучуудын сэтгэл зүй, эрүүл мэндэд учрах эрсдэлээс сэргийлнэ

  • Нийгэмд мөрийтэй тоглоомыг “нормаль” мэт ойлгох үзлийг өөрчилнө, хууль бус сурталчилгааг таслан зогсооно

Уг төслийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал тэргүүтэй хууль санаачлагчид боловсруулсан бөгөөд цахим орчны зохицуулалт, эрх зүйн орчныг сайжруулах шинэ алхам гэж тодорхойлоод байна.