УИХ-ын гишүүн Нарантуяа-Нара  Засгийн газрыг огрцуулах шаардлага өрнөөд буй энэ үед байрь сууриа илэрхийлжээ. Тэрээр энэ стратегийн ордын ажлын хэсэгт орох гишүүд тун ховор байсан, мань шиг тэнэг юу ч үгүй холбоо сүлбээгүй гарууд л тунаж үлдсэн дээ.. Удахгүй энэ ажлын хэсгийнхэн юу туулахыг хэн мэдлээ! гэсэн байна. 

Удахгүй энэ ажлын хэсгийнхэн юу туулахыг хэн мэдлээ… захын мэдээлэл л гэхэд ийм байна даа. Тэгээд өөрсдөө тунгаана биздээ!MCS гэдэг групп ердөө саяны сонгуульд гэхэд энэ Парламентад хичнээн гишүүдэд хандив өглөө. Заримд нь бараг гуйгаа ч үгүй  байхад хоёр, гурван  зуун саяар нь шилжүүлсэн байсныг мартаагүй биздээ? ХҮН намд л гэхэд тэрбум давсан хандив өгсөн. За тэгээд өөрсдийнх нь төлөөний гишүүд анхнаасаа MCS-ийн эрх ашиг хөндөгдөх үнэр байтугай анхнаасаа төлөвлөж Их Хуралд орж ирсэн. Над  шиг лайваа хийгээд хамгаа сонгуульд бардаг мангуу энэ их хуралд ховор гэхэд хилсдэхгүй!

За тэгвэл MCS гэж ер нь яг ямар учиртай юм бэ? гээд хайхаар энгийн иргэд сайн мэдэхгүй, би ч гэсэн энэ Их Хуралд орж мэдээллийн зах зухаас мэдэх эрхгүй байсан бол Монголын лаг компани, элитүүд, бараг л оюун ухааны цуглуулга гэж ярих байсан байх! Гэвч үнэээн, үнэхээр хамгийн цэвэрхэн бизнестэнгүүд шиг храгдаж чаддаг гайхамшигтай!

Өөрсдийн танил тал найз нөхдийн хамаарлаар ( тухайн үеийн ерөнхийлөгч гээд бий бий) бүхэл бүтэн улсын мөнгөөр нөөцийг нь тогтоосон ордыг Таван Толгой хажууд нь жулдах Ухаа Худаг гээд (ганц жишээ шүү) ордыг Их Хурлаар ч хэлэлцүүлэлгүй засгийн газрын тогтоол ч биш юмаар авчихсан байдаг!

За үүнийг тусдаа ярих нь зөв!

Та бид татвар төлж бгаадаа их бухимддаг биздээ, гэтэл MCS-ийн хамаарал бүхий Энержи Ресурс НӨАТ төлөгч мөн боловч 0% хөнгөлөлт эдэлнэ гээд хуулиар гаргуулаад авсан байдаг бол яах уу? Яг үнэндээ би өмнөх гишүүд ийм том корпорациудад ээлтэй хууль батлаж хэдэн юм авдаг байсан болов уу гэж хардаж байгаа! Өөрөөр Их Хуралд мөнгөжих ямар ч гарц бхгүй!

За тэгээд их юм бий…

Уул уурхай болон агаарын бохирдолд хортой үйлдвэр болон уурхайнууд бүгд агаарын бохирдлын төлбөр гэж төлдөг юм байна. Гэтэл миний одоо мэдсэнээр 2022-2024 оны агаарын бохирдлын төлбөр болох 48,5 ТЭРБУМ төгрөгийн төлөлтөөс ЭНЕРЖИ РЕСУРС зүгээр л хуулиар чөлөөлөгдчихсөн байдаг тэгэх үү..

Та нарыг бол нээрээ зүгээр л 1 тэрбум хүрэхгүй дүнгээр үхтэл тэнэгтүүлээд ард нь хичнээн том мафи алгаа хавсраад сууж байгааг даанч хожим ухаарна даа!За тэгээд НӨАТ төлөгчийн хөнгөлөлт гээд 700 гаруй Тэрбум татвар төлсний түүний 680 тэрбумыг дүйцүүлээд буцаагаад улсаас авчихсан байдаг!

Ердөө эхний л мэдээ энэ!!

Аа тийм энэ стратегийн ордын ажлын хэсэгт орох гишүүд тун ховор байсан, мань шиг тэнэг юу ч үгүй холбоо сүлбээгүй гарууд л тунаж үлдсэн дээ..Удахгүй энэ ажлын хэсгийнхэн юу туулахыг хэн мэдлээ… захын мэдээлэл л гэхэд ийм байна даа. Тэгээд өөрсдөө тунгаана биздээ!