МАН-ын Бага хурлаас гаргасан шийдвэрийн дагуу, хамтарсан Засгийн газарт оролцож буй УИХ дахь намын бүлгийн зарим гишүүд хамтран ажиллах гэрээгээ удаа дараа зөрчсөн тул тэдгээрийг оролцуулахгүйгээр Засгийн газрыг бүрдүүлж, 2024 оны сонгуульд нэр дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Үүний улмаас өнгөрсөн оны долдугаар сард байгуулсан Хамтарсан Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгожээ. Энэхүү шийдвэрийг өнөөдөр хамтарсан Засгийн газарт оролцож буй АН, ХҮН намуудад танилцуулах гэж байна.
Мөн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарын мэдээлснээр, энэ асуудлыг АН, ХҮН, МАН намуудын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ дахь бүлэг, зөвлөлийн дарга нараас бүрддэг Бодлогын зөвлөлд оруулан хэлэлцэхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!