Засгийн газар тойрсон шуугиантай зэрэгцсэн нэг том хардлага олны анхааралд байна. “Засгийн газрыг огцруулах хөдөлгөөний нууц ноёнтон нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх” гэсэн бор шувуу нисэлдээд эхэллээ. Дахин Ерөнхийлөгч болох хүсэлтэйгээ ил далд илэрхийлсээр ирсэн мань эрд Монгол Улсыг Ерөнхийлөгчийн засаглалтай болгох урт холын бодол бий гэлцдэг. Энэ маний үг биш, улстөрд маш ойрхон хүмүүсийн өөр зуураа шивнэлддэг жиг жуг яриа. Бүгдийн “хаан” болох санаа нь мань эрийг ийм улайрал руу түлхсэн гэдгийг учир мэдэх улс үгүйсгэсэнгүй.
Хаан болох энэ мэт санаархал ганц У.Хүрэлсүхээр тогтохгүй л дээ. Угшил нь бүр Намбарын Энхбаяраас эхтэй юм. Авлигын загалмайлсан эцэг гэдгээрээ улстөрийн түүхэнд үлдсэн Н.Энхбаяр Ерөнхийлөгч байх үедээ төрийн ордонд нэгэн том хурал хийлгэж байв. “Ерөнхийлөгчийн засаглалтай болох нь хэрхэн хөгжих тухай” гэсэн агуулгатай. Тухайн цагт олон эрдэмтэн ерөнхийлөгчийн засаглалтай болох нь ямар ач тустай болох тухай ам уралдуулан илтгэл тавьж байв. Золоор Монгол Улс ардчилсан засаглалтай, ардчиллаа хамгаалсан парламенттай учраас Н.Энхбаярын “Мөнхийн эзэн” болох мөрөөдөл биелээгүй.
Ойрхоны жишээ гэхэд Х.Баттулга байна. Тэр төрийн тэргүүн байхдаа Үндсэн хуулийн өөрчлөлт ид явагдах үеэр энэ санаагаа цухуйлгаж байв. Цухуйлгаж ч биш юм аа, шуудхан тулгаж, шаардаж байсан юм. Женко “Би ард түмнээсээ Монгол улс засаглалын хувьд ямар хэлбэртэй байвал хөгжих талаар санал асуулга явуулна” гэж ардчилалд хайртай бүхний эгдүү, зэвүүцлийг хүргэж байлаа. УИХ-тай тулдаа түүний хэмжээлшгүй эрхэт хаан болох хүсэл биелээгүй.
Үе үеийн ерөнхийлөгч нараас цухалздаг ийм айхавтар хандлага Засгийн газрыг огцруулах шуугиан дэгдсэн энэ халуун өдрүүдэд ахин өндийж эхэллээ. Ганц “хаан” засагладаг хоёр том гүрний завсар хавчуулагдсан Азийн жижигхэн Монголд үүн шиг том эрсдэл үгүй. Бид бас ганц “хаан”-тай болчихвол тэд Монголын тусгаар тогтнолоор жинхэнэ тоглоно. Шуудхан хэлэхэд бид Хойд Солонгос шиг дэлхийгээс таслагдаж, эдийн засаг маань хумигдаж, цөөхөн олигархиуд баян, иргэд нь ташраараа ядуу буурай улс болон хувирна. Гадаадын хөрөнгө оруулалт, том төсөл, эдийн засгийн тэлэлт, иргэдийн хангалуун амьдрал гэх мэт ойлголт ор тас үгүй болно.
“Ерөнхийлөгч ч арай тийм санаагаар улстөр хийгээгүй биз” гэж эргэлзэх хэсэг бий байх. Гэхдээ учир мэдэх хүмүүс худлаа хэлэхгүй. Хууль зүйн сайд байсан Х.Тэмүүжин гэхэд л саяхан нэг том мэдэгдэл хийгээтэхлээ. Тэр “Х.Баттулгын хаан болох муйхарлалын бас нэг хувилбар хөшигний ард одоо явагдаж байна. Муухайгаар хэлэхэд шээсний шинжилгээ гэдэг шиг юм улс төрд яваад эхэлсэн байна. Тийм учраас АН-ын бүлэг хэн нэгэн хувь хүний эрх мэдлээ хадаж, тэнгэрийн суудал дээрээ үлдэх гэсэн оролдогыг тас цохих болно. Ийм зорилгоор бид "Үндсэн хуульд дахин өөрчлөлт оруулахгүй" гэх бичигт гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн. Үүнтэй зэрэгцээд өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал бий боллоо. Тиймд энэ нь гарын үсэг цуглуулж эхэлсэнтэй холбоотой байж магадгүй гэх хардлага бас байна” гэчихлээ. Үнэн бол үүн шиг том аюул бидэнд байхгүй.
Хэрвээ У.Хүрэлсүхийн далд санаа биелж Засгийн газар огцорвол, түүний утсан хүүхэлдэй дараагийн Ерөнхий сайд болвол төлөөсийг нь бид ардчиллаа үгүй хийж төлж мэдэх өндөр эрсдэлтэй нүүр тулна. Төрийн тэргүүн суудалдаа улирч, улсаа ерөнхийлөгчийн засаглалтай болгох далд санаагаа гүйцэлдүүлбэл эдийн засаг тэлэхгүй, дараагийн Хойд Солонгос болох цор ганц хувь тавилан Монголыг хүлээж байгаа. Дэлхийн геополитик эвгүйдсэн ийм цагт ардчиллаа аварч үлдэх найдлага одоо ганцхан УИХ-д л байна. Парламент “Бид муу ч гэсэн Засгийн газраа авч үлдэнэ. Итгэл хүлээлгэнэ. Том төслүүдээ хэрэгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломжийг тэдэнд өгнө. Ямар ч үед ардчилал, тусгаар тогтнолоо авч үлдэх ёстой. Ардчилал, тусгаар тогтнол хэн нэгний хаан болох улайрлаас хавь илүү том үнэ цэнтэй” гээд алхаа тогшчихвол л бид ардчиллаа аварч үлдэж чадахаар болчихлоо. Ийм их улстөр яг одоо ид дундаа дүрэлзэж байна даа.
Эх сурвалж: Өдрийн сонин
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Цэргийн хүн eрөнхийлөгч байж болохгүй гэсэн заалт бхгүй
Хүрэлсүхийг ерөнхийлөгч гэхээс л хэл эвлэрдэггүй юмаа.Боловсролгүй чадваргүй Цэргийн ерөнхий төгссөн,зүгээр зодооч хүн ш дээ .
ТИЙМЭЭ,САНАЛ НЭГ БАЙНА. ЗАЛЬТ ЭТГЭЭД ГЭЖ БОДДОГ