Түүнийг орлогоо нотлохыг олон нийт шаардаад буй. Үүнээс үүсэн АН-ыг хамтарсан засгийн газраас гаргах шийдвэр гарсанаар ЕС-ыг огцруулах эсэх асуудал ойрын өдрүүдийн улс төрийн халуун сэдэв болж тодорхой шийдэлгүй гацчихаад байна.
Энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Б.Билэгтээс тодрууллаа.
АТГ-ын мэдээлснээр, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн найз бүсгүйн цахим сүлжээнд нийтэлсэн зургууд олон нийтийн анхаарлыг татсаны дараа нэр бүхий иргэдээс энэ сарын 13-нд Авлигатай Тэмцэх Газарт хандсан. Үүний дагуу АТГ хяналт шалгалтын ажиллагаа явуулж, өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт О.Тэмүүлэнгээс тайлбар, мэдүүлэг авч, холбогдох санхүүгийн баримтуудыг гаргуулж авсан.
АТГ-ын хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр, О.Тэмүүлэн нь хөрөнгө орлогоо мэдүүлэх үүрэгтэй албан тушаалтан биш ч, Ерөнхий сайдын хүү учраас хамаарал бүхий этгээд гэж үзэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хөрөнгө орлогын мэдүүлэгт хяналт шалгалт хийж байгаа аж. Шалгалт 30 хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд дахин 30 хоногоор сунгах боломжтой.
Энэхүү шалгалтын явц болон үр дүнгийн талаар цаашид АТГ-аас мэдээлэл өгөх төлөвтэй байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!