Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2025.04.25-нд Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын нээлтийг хийсэн билээ. Өмнөд, хойд хилийг холбосон босоо тэнхлэгийн цор ганц төмөр зам. Мөн Монгол Улсын анхны салбар төмөр зам.

Гэхдээ сүүлийн үед энэ төмөр замд Зам тээврийн сайд, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы эрх ашиг нуугдаж болзошгүй тухай мэдээлэл цацагдах болжээ. Тодруулбал, түүнийг Зам тээврийн сайд болмогцоо энэхүү төмөр замыг тавих шийдвэр гаргасан. Эл зам Хөшигтийн хөндий хүрээд зогсох мухар зам болохоос гадна эдийн засгийн хувьд ямар ч үр ашиггүй. 1 км-ийг барих өртөг хамгийн багадаа 2 сая ам.доллар.Өөрөөр хэлбэл 220 сая ам.доллараар хэзээ байгуулагдах нь мэдэхгүй Хүннү гэх хот хүрэх төмөр замыг Б.Дэлгэрсайхан барихаар улайрч байна” гэж байна. 

Ямар эрх ашигтайг нь тодорхой хөндөөгүй аж. Ямартай ч сарын өмнө салбарын сайдын хувиарбүтээн байгуулалтын нээлтэд оролцож, үг хэлж байжээ. Олон жил хэрэгжихгүй ирсэн төм төслүүдийн нэг тул түүнийг онцлох хүмүүс ч байсан аж. 

Одоогос гурван жилийн өмнө төлөвлөж байснаас нь долоо дахин бага үнээр буюу 230 сая ам.долларбуюу 840 тэрбум төгрөгөөр гүйцэтгэа . Нийт хөрөнгө оруулалтын 100 гаруй тэрбумыг нь Тавантолгой төмөр замМонголын төмөр зам”аас үлдсэнийг ньХөгжлийн банкнаас санхүүжүүлэх ажхөрөнгө оруулалтаа 15 жилийн хугацаанд нөхөх бөгөөд Монгол Улсад нийт 294.8 тэрбум төгрөгийн татвар төлнө. 

Барих хугацааны хувьд ч богино аж. Жилийн дотор бариад ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. 

Энэ төмөр зам баригдсанаар,

• Хоол хүнс, эм тариа, хүүхдийн тэжээлтэйгээ холиод аюултай бараа тээвэрлээд байгаа асуудлаа дотооддоо шийднэ.
• Нийслэлийн төвлөрлийг бууруулахад хувь нэмэр оруулна.
• Улаанбаатар хот доторх төмөр зам, авто зам огтлолцдог цэгүүдээс замын хөдөлгөөний ачаалал буурна.
• Жилд 3.5-20 сая тонн ачааг Улаанбаатар хотоор дайруулахгүйгээр логистикийн төв рүү тээвэрлэх боломж бүрдэнэ.
• 3000 орчим түр420 хүн шинээр байнгын ажлын байраар хангагдана.

 

Энэ замыг Хүннү хот руу хөтөлж хөгжүүлэхээс үүдээдлогистикийн компаниуд эрх ашгаа чамгүй цухалзуулах болжээ. Үүнтэй холбоотойгоор зарим нь улстөрчийг лоббидож сөрөг мэдээлэл гаргах болсонажӨмнө нь Зам тээврийн сайдаар ажиллаж байсан, терминал барихаар зэхэж байсан хувийн ашиг сонирхолтой улстөрчид ч хүч нэмж байгаа аж.