Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж, Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ.

Хуралдаанд нийт 25 гишүүн оролцох ёстойгоос 22 нь ирснээр ирц 88 хувьтай байсан бөгөөд хуралдааныг хүчинтэйд тооцон асуудлыг хэлэлцэж эхэлсэн байна.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж, хэлэлцүүлэг өрнүүлж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ.