Өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тухай асуудлыг анх удаа хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Э.Болормаа, Энэ хагас бүтэн сайнд нэлээн олон хүмүүс уулзалдсан юм шиг байна. Би өглөө ажилдаа ирээд зах зухаас нь дууллаа. Энэ санал хураалтыг далд явуулъя гэсэн яриа явж байна.

Ерөнхий сайд аа, танд хань болохгүй байгаа сайд нараа болиоч ээ. Энэ процесс дээр Төрийн байгуулалтын байнгын хороо  нэлээн анхааръя. Энэ санал хураах процессыг Монголын ард түмэн нүд цавчилгүй хараасай гэж хүсэж байна.