2025 оны 6-р сарын 4-ний өдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чухал шийдвэрүүдийг гаргалаа. Боловсрол, шинжлэх ухааны сайд П.Наранбаярын мэдээлснээр, "Боловсролыг дэмжих жил"-ийн хүрээнд багшийн чадавх, нийгмийн асуудал, сургуулийн хүртээмж зэрэг олон талт асуудлыг зэрэгцүүлэн шийдэхээр ажиллаж байгаа аж.
2030 он гэхэд 88 мянган сургуулийн насны хүүхэд нэмэгдэх тооцоо бий. Үүнд бэлтгэж 108 сургууль 95 цэцэрлэгийг барьж байгуулах хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Үүнийг 2 жилийн хугацаанд 2024-2026 оны төсвүүдэд суутгахаар шийдвэрлэлээ. Мөн нийслэлд байгуулах сургууль, цэцэрлэгийн газрын асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.
Мөн Олон улсын инженерийн их сургуулийг Хүннү хотхонд байгуулах, ШУТИС-ийн харьяа сургуулийг Өвөрмонголын аж үйлдвэрийн сургуультай хамтарсан сургуулийг байгуулах Засгийн газрын тогтоол гарлаа. Эдгээр санаачилга хэрэгжсэнээр жил бүр 3000 инженер бэлтгэх боломж бүрдэнэ гэж тооцоолж байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!