Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж дууслаа.
Үүгээр Монгол Улсын Ерөнхий сайдад Гомбожавын Занданшатарыг томилох асуудлыг хэлэлцсэн.
УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авч, үг хэлж дууссан. Улмаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 84.2 хувийн саналаар Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ.
Одоо УИХ-ын чуулган хуралдаж, Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг хэлэлцэнэ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!