2025 оны 6 дугаар сарын 19, Улаанбаатар хот – УИХ-ын чуулганаар УИХ-ын гишүүн Б.Түвшин нарын 41 гишүүний өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хуулийн төслийн онцлох заалтууд:
- “19.5. Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна.”
- “24.1.7. ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 41.3-т заасныг зөрчсөн нь шүүх, эсхүл хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх эрх бүхий этгээд, эсхүл хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн шийдвэрээр тогтоогдсон бол.”
- “32.2.1. энэ хуульд нийгмийн даатгалд албан журмаар даатгуулахаар заасан хүнийг ажиллуулсан, эсхүл гэрээ байгуулсан өдрөөс эхлэн түүнийг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах;”
- 3 дугаар зүйл.Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17 дахь заалтын “гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах”, “хоол, унаа, орон сууцны ашиглалтын төлбөр, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад зориулан мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлөлт,” гэснийг, 7 дугаар зүйлийн 7.3.4 дэх заалтын “гэрээ, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах” гэснийг, 19 дүгээр зүйлийн 19.1.3 дахь заалтын “хоол, унаа, түлээ, нүүрсний үнийн хөнгөлөлт, орон сууцны ашиглалтын төлбөр, тэдгээртэй адилтгах бусад орлого,” гэснийг тус тус хассугай.
Хуулийн төсөлд дараах зохицуулалтыг тусгасан байна:
-
Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах, гэрээт хэлбэрээр орлого олсон иргэдийн орлогоос нийгмийн даатгалын шимтгэл тооцохгүй.
-
Гэвч ажил олгогч нь ийм гэрээний үндсэн дээр хүн ажиллуулж, тогтмол цалин хөлс олгосон бол, тухайн хугацааны шимтгэлийг нөхөн төлөх үүрэгтэй болно.
-
Мөн ажилтнуудад олгодог хоол, унаа, орон сууцны зардлын хөнгөлөлт, түлээ нүүрсний мөнгийг шимтгэл ногдох орлогод тооцохгүй байхаар тусгасан.
Уг хуулийн төсөл батлагдвал, дунджаар 254 тэрбум төгрөгийн цэвэр үр өгөөжтэй байна. Мөн 2025-2027 онд
- Ажлын байр 18,358-аар нэмэгдэнэ гэж тооцоолжээ:
- Гэрээт орлогоос шимтгэл хасах: +1,508 ажлын байр
- Хөнгөлөлтүүдийг шимтгэлээс хасах: +2,479
- Шимтгэлийн дээд хязгаар тогтоох: +14,371
-
Эдийн засгийн өсөлтөд нөлөөлнө:
SVAR (Structural Vector Autoregression) загвараар тооцоход:- ДНБ 2025 онд 973 тэрбум, 2026 онд 820 тэрбум, 2027 онд 695 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, нийт 2.5 их наяд төгрөгийн өсөлт үзүүлэхээр тооцжээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!