УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 14:00 цагаас эхэлсэн ч Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэлийн горимын саналаар маргааш хүртэл завсарлалаа.

Хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнтэй холбоотой хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолуудын анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байсан ч О.Цогтгэрэл "ажлын хоёр хоногийн завсарлага" авах горимын санал гаргасан юм.

Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "цаг хугацаа давчуу байгааг" онцолж, зургаадугаар сарын 25-ны 14:00 цаг хүртэл нэг хоногийн завсарлага олгосон юм.

Ийнхүү өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаан завсарлалаа.