БНКУ-ын Парламентын Мажилисийн дарга Е.Кошановтой албан ёсны хэлэлцээ хийж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан нь парламент хоорондын эрх зүйн үндсээ бэхжүүлж, бүлгүүдийн олон талт харилцааг эрчимжүүлэхэд чухал юм.

- Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа, Дорнод Казахстан мужийн захирагч Нурымбек Сактагонов нар Ховд аймаг, БНКУ-ын Дорнод Казахстан муж хоорондын Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

- БНКУ-ын Парламентын Сенатын дарга М.Ашимбаетай хийсэн уулзалтаар хамтарсан томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, 2 улсын хооронд шинэ маршрут бий болгох чиглэлээр санал солилцлоо.

- Астанагийн Олон Улсын санхүүгийн төв, Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороотой хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа. 2 орны худалдаа, эдийн засгийг эрчимжүүлэхэд бизнесийн салбарын хэлхээ холбоо чухал юм.

- БНКУ-ын Цахим засаглалын төв нь хиймэл оюун ухааныг олон салбарт урт хугацаанд хөгжүүлэх сайн туршлагыг амжилттай хэрэгжүүлж байна. УИХ-аас төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгахад анхааран ажиллаж байна.