Ерөнхий сайд Г.Занданшатар Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд үйл ажиллагаа явуулж буй “Мимо” агро паркийн бүтээн байгуулалттай танилцав.

4 хүн нарын зураг байж магад

Орон нутагт анх удаа өдөрт 50 тн тусгай найрлагат тэжээл үйлдвэрлэх томоохон үйлдвэрийг “Мимо эрдэс премикс” компани байгуулжээ. Мимо агро паркийн автомат тэжээлийн үйлдвэрийн үйл ажиллагааг энэ сарын 30-нд эхлүүлнэ.

Өмнө нь өдөрт 5 тн тэжээл үйлдвэрлэдэг байсан бол үйлдвэрээ өргөтгөж хүчин чадлаа 10 дахин нэмэгдүүлсэн байна. Ингэснээр шинжлэх ухаанд суурилсан эрдэст тэжээлийн үйлдвэрлэл нэмэгдэж, үнэ буурах нөхцөл бүрджээ.

Улаанбуудай, эрдэнэшиш, арвай, овьёос, буурцаг бүхий тэжээлийг орчин үеийн техник ашиглан эрдэсээр баяжуулж, тусгай найрлагат тэжээл үйлдвэрлэдэг юм.

7 хүн нарын зураг байж магад

Эрдэст тэжээл нь махны гарц нэмэгдүүлэхээс гадна ган зуд зэрэг цагийн байдал хүндэрсэн үед малд тарга хүч оруулах, өвөл, хаврыг малын хорогдолгүй даван туулахад үр дүнтэй болох нь амьдрал дээр нотлогджээ.

Тусгай найрлагат тэжээлийн үйлдвэр орон нутагт бий болсноор малчид замын зардал, цаг хугацаа хэмнэх боломжтой болжээ. Мөн үйлдвэрийн хүчин чадлыг өргөтгөснөөр ажлын байр нэмэгдсэн байна.

силос, нийлүүлэх ба "WESTEEL WESTER ょス 19-45 19-45y6X 19 45 y6X" гэсэн бичвэр нарын зураг байж магад