УИХ-ын дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийлээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
Тэрбээр, Монгол Улсад парламентийн засаглал үүсэж бий болсон цагаас хойш 9 дэх удаагийн УИХ-ын сонгууль явагдаж, үр дүнд нь 126 гишүүнтэй парламент бүрдлээ. Энэ жил УИХ-ын тухай хуульд өөрчлөлт орсноор албан ёсоор 09-р сарын 15-аас намрын чуулган эхэлдэг болсон. 15 хоногоор урагш татаж нээх болсон шалтгаан нь Төсвийн хэлэлцүүлгийг иргэд сонгогчдын дунд өргөн хүрээгээр хэлэлцэг байх нөхцлийг хангахаар хуулийн өөрчлөлтийг хийсэн гэдгийг хэлэхийг хүсэж байна. Шинээр бүрдсэн парламент олон намын оролцоотой болсноор улс төрийн намуудын хариуцлага илүү бэхжих нөхцлийг үүсгэж буйгаараа онцлог.
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга ирэх оны 1-р сарын 1-ээс хэрэгжиж эхлэх болсонтой холбоотойгоор улс төрийн намууд шинэ дарга, дүрмээ хэлэлцэн шийдвэрлэж, дотоод хурлуудаа хийн Дээд шүүхэд бүртгүүлэх ажлууд явагдаж байна. Ардчилсан нам нээлттэй, улс төрийн намууддаа үлгэр жишээ болохуйц ажлаа хийж чадсан гэж харж байгаа учраас нээлттэй мэтгэлцээний зарчмаар хэлэлцэж, намын даргаа сонгож чадсанд баяр хүргэе.
Парламентийн Тогтолцоо Гэдэг Бол Улс Төрд Суудалтай Намуудаас Шууд Хамааралтай Байдаг. Парламентийг Бүрдүүлж Байгаа Улс Төрийн Хариуцлага, Үнэт Зүйл, Хөгжил Дэвшил Нь Төрийн Шийдвэр Гаргахад Нөлөөлж Байдаг. Улс Төрийн Нам Институц Байх Эсэх Нь Эндээс Харагддаг.
Социализмын үеэс дамжиж ирсэн төрийн данхайсан бүтцийг өөрчлөх ёстой. Энэ бол Монгол Улсын хамгийн том асуудал Монгол Улс хоёр их гүрний дунд парламентын дархлаагаа хадгалах ёстой! Иймд миний бие МАН-ын даргад нэрээ дэвшүүлнэ.
Hurelcvh odjargal 2 svirseen!
Za zaluu mini chamd tom amjilt xvsie! Zuv shiidver! Demjinee! Iyunerdene ta2-g