Өнөөдөр буюу есдүгээр сарын 15-нд Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийнэ. Чуулган хуульд заасны дагуу 75-аас доошгүй ажлын өдөр үргэлжлэхээр товлогдсон байна.
Энэ намрын чуулганаар нийт 35 хууль, тогтоолын төслийг хэлэлцэх бөгөөд Монгол Улсын 2026 оны төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв, Үндэсний баялгийн сангийн төсөв зэрэг гол асуудлууд багтжээ.
Төсвийн төслийн хэлэлцүүлгийг энэ жилээс эхлэн таван үе шаттайгаар явуулах шинэ журам хэрэгжинэ. Үүний дагуу Ерөнхий сайд болон холбогдох байгууллагууд төсвийн төслийг танилцуулж, байнгын хороод болон нэгдсэн чуулганаар шат дараатай хэлэлцүүлэхээр болсон байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!