Даваа Гарагт Нээлтээ Хийсэн УИХ-Ын Намрын Чуулганаар Монгол Улсын 2026 Оны Төсвийн Тухай Хуулийн Төслүүдийг Хэлэлцэж Эхэлсэн. 

Гэвч УИХ дахь УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Монгол Улсын нэг жилийн төсөв нь дунд хугацааны төлөвлөлттэй уялдсан байх ёстой. Гэтэл 2026-2030 он хүртэлх хугацааны төлөвлөлтөө батлаагүй байж төсвөө хэлэлцэж байгаа нь дарааллын хувьд буруу байна" хэмээгээд тав хоногийн завсарлага хүссэн. Харин УИХ-ын дарга АН-ын бүлэгт хоёр хоногийн завсарлага өгсөн юм. 

Уг завсарлагын хугацаа өнөөдөр /2025.09.15/ дуусаж, чуулганы нэгдсэн хуралдаан 10:00 цагт эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар дараах хоёр хуулийн төслийг хэлэлцэнэ. 

  • Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/
  • Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд  /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/-ийг тус тус хэлэлцэх юм.