Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 22-нд АНУ-ын Нью-Йорк хотноо Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-ын 80 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн өндөр түвшний хуралдаанд оролцлоо.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш болон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы дарга Анналена Бербок нар өндөр түвшний хуралдааныг нээн үг хэлж, дэлхий нийтэд тулгамдаж буй сорилтуудыг даван туулахад НҮБ-ын гүйцэтгэж буй үүрэг, улс орнуудын хамтын ажиллагааны ач холбогдлыг онцлов. Түүнчлэн төр, нийгмийн зүтгэлтнүүд НҮБ-ын энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжил болон хүний эрхийн асуудлаарх үүргийн талаар дүгнэлт хийн санал бодлоо хуваалцав.
НҮБ нь 1945 онд АНУ-ын Сан Франциско хотод 51 гишүүнтэй байгуулагдсан бөгөөд 2024 оны байдлаар дэлхийн 193 орон нэгдээд байна. Манай улс 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тус байгууллагын 101 дэх гишүүнээр элссэн юм.
Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэнээс хойш НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит болон тусгай чуулган, дээд, өндөр түвшний уулзалт, хурал, арга хэмжээнд төр, засгийн тэргүүний түвшинд тогтмол идэвхтэй оролцож ирсэн. Тухайлбал, Монгол Улс олон улсын энх тайван, аюулгүй байдал, ардчилал, хүний эрх, эдийн засаг, нийгэм, хүмүүнлэг зэрэг 20 орчим асуудлаар нийт 90 гаруй тогтоол санаачилж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар хэлэлцүүлэн батлуулсан. Одоогоор манай улс дараах таван тогтоолыг санаачлан, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар хоёр жил тутамд хэлэлцүүлэн батлуулж байна. Үүнд:
“Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус”,
“Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай”,
“Нийгмийн хөгжилд хоршооллын үүрэг”,
“Бичиг үсгийн боловсролын тухай”,
“Ардчиллын боловсролын тухай”.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдрийн тухай” шинэ тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Бүгд хуралдаанаар батлуулсан юм.
НҮБ-ын 80 жилийн ойн хүрээнд Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “НҮБ80” санаачилгыг дэвшүүлж буйгаа 2025 оны 3 дугаар сард гишүүн улсуудад танилцуулсан. Дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдлын тавцанд үүсээд буй ээдрээтэй нөхцөл байдал, санхүүгийн томоохон хямралын улмаас НҮБ-ын төсвийг 30 хүртэлх хувиар бууруулах шаардлага бий болсон бөгөөд энэ сорилтыг даван туулах, байгууллагын үйл ажиллагааны үр дүн, үр ашгийг нэмэгдүүлэхэд “НҮБ80” санаачилга чиглэж байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл Нью-Йорк хотноо энэ сарын 23-ны мягмар гарагт эхэлнэ. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганд 154 улс орон төр, засгийн тэргүүний түвшинд оролцохоо мэдэгдээд байгаа юм.
сайн байнуу нийтийн тээврийн газар шалгагч гэх орон тоотой 150гаруй хүн ажилдаг ажил үүргийн хувиар ажилын байрны тодорхойлолт нь карт даралтанд хяналт тавих карттай холбоотой зөрчил илрүүлэх жолооч нарт хяналт тавих зэрэг байдагч уг байгуулга нь улсынх боловч 8сарын17ос эхлэн ачаалал ихэссэн хөдөө орон нутгаас ирэх хүмүүсийн тоо ихэссэн тул 9сарын 20хүртэл амралтын өдөргүй бүтэн сар явсанч илүү цаг өгөөгүй нэг ажилтанд багаар бодход 64цагын илүү гарж байгаа мөн эдгээр ажилчид нь шалгагч бус карт цэнэглэх явуулын цэг болжихсон үндсэн ажилаа бараг хийдэггүй U-MONEY гэх картны компанитай гурвалсан гэрээ хийж карт цэнэглэдэг гэж хэлдэг ба тус компаниас сар бүр карт цэнэглэж өгсөний 300орчим сая төгрөг авдаг гэх мэдээлэл байдаг гэвч энэ мөнгө нь карт цэнэглэдэг явуулын цэг болох энэ шалгагч нарт очидгүй нэг ёсондоо 2хүний ажил хийж байгаач нөгөө байгуулгаас цалин өгөж байгаач тэрийг нь олгодгүй эдгээр хүмүүсийн цалин улсын сангаас олгогддог тэгэхлээр энэ 300орчим сая төгрөг хаашаа хэний халаасруу орж байгаа нь сонин мөн үйлдвэрчний эвлэл гэх байгуулга нь дан захиргааний ажилчид байдаг тул эдгээр хүмүүсийн төлөө хэнч үг хэлж дугардаггүй ажилчдын камераар хянадаг хүний эрхэнд халддаг ийм төрийн байгуулга байгаад харамсаж байна эдгээр асуудлын талаар судалж олон нийтэд дэлгэж өгнө үү
s
s
s
sdf
sdfgsdfg