УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ өөртэй нь холбоотой гүтгэлэг, намын дотоод хагарал, хууль хяналтын байгууллагын улс төрийн нөлөөнд автаж буйг шүүмжиллээ.
Тэрбээр “Б.Энхбаяр гишүүний ярилцлагыг үзээгүй, үзэх шаардлагагүй. Миний ойрын хүмүүсээс цагдан хориогүй. Найзалж байсан, хамт зураг даруулсан үндэслэлээр баривчлах нь буруу. АТГ баримт байгаа бол гаргаж ирээд шалга” гэж онцлов. Манай хууль хяналтын байгууллагынхан нэр хаяггүй сошиал хуудсаар дамжуулж ялладаг байдал хэрээс хэтэрсэн. Үүний нэг зовлонг би үүрч явна.
Д.Амарбаясгалан нам доторх хагарлын талаар ч тодорхой байр суурь илэрхийлжээ. Тэрбээр “МАН-д дотоод хагарлын эздийг Г.Занданшатар, Я.Содбаатар, Б.Батцэцэг, Ж.Энхбаяр, Б.Энхбаяр нар бөгөөд хов зөөж ажил хийдэг хүмүүс гэдгийг хэлмээр байна. Энэ хов жив нам дотроос төрийн хэмжээнд хүртэл үргэлжилж байна” гэжээ.
Улмаар хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг улс төрийн дарамт гэж тодорхойлж, “Өчигдөр орой намайг дэмжиж буй Бага хурлын гишүүд дээр хавтаст хэрэг нээх гэж оролдсон нь хувь хүн засаглаж буй жишээ. Энэ байдлыг зогсоох ёстой” хэмээн анхааруулсан байна.
Мөн Үндсэн хуульд нэмэлт оруулах, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах талаар зарим улстөрчид ярьж байсан ч албан ёсны санал асуулга, шийдвэр одоогоор байхгүй гэж мэдэгдэв.
Д.Амарбаясгалан дарангуйллын эсрэг хатуу тэмцэхээ илэрхийлж, улс төрд шударга ёс, хууль, намын дотоод зохион байгуулалтыг сэргээхийг зорьж байгаагаа онцоллоо.
Тэрбээр, Би УИХ-ын сонгуульд 2016, 2020 онд нэр дэвших боломж байсан ч өөрийн саналаар татгалзсан. Улс төрийн намыг институци болгох ёстой. Нам төрөөсөө хоцрогдсон байж болохгүй гээд төвлөрч ажилласан. Эрдэмтэн, судлаачдыг урьж ажиллуулж МАН-ын шинэчлэлийн олон бодлогыг хийсэн. 2024 онд бол дэвшээд, санхүүжилтийн тайлангаа аудитын байгууллагад өгсөн. Сайт дээр нь байгаа гэдгийг хэлье.
-Та сайн дураараа өөрийгөө шалгуулж болдоггүй юм уу? МАН-ын даргыг сонгохын өмнө болж буй эдгээр үйл явц танай намыг хагарсан мэт харагдуулж байна. Хагарал бий юу?
Энэхүү асуултад,
-Би өөрөө бичиг явуулж, хариуг нь авсан байгаа. Х.Мандахбаяртай холбосон, хамаарал алга гэж ирсэн. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг дээр бас хамаарал тогтоогдоогүй. Ийм дөрвөн хүн дээр хамаарал тогтоогдоогүй. “Админерал” дээр хамаарал байхгүй гэдэг шийдвэр бас анхан шатны шүүх дээр гарсан. Би долоон удаа цагдаа, тагнуул, шүүх гэсэн байгууллагад гомдол гаргасан байгаа. Тагнуулын байгууллага дээр манай эхнэрийг гүтгэж бичсэнээр хандсан, хариу өгдөггүй. Цагдаа хариу өгдөггүй. Энэ бүхний ард улс төр бий. МАН дотор хагарал байгаа нь үнэн, нуухгүй. Хагарлын эздийг Г.Занданшатар, Я.Содбаатар, Б.Батцэцэг, Ж.Энхбаяр, Б.Энхбаяр нар бөгөөд хов зөөж ажил хийдэг хүмүүс гэдгийг хэлье. Я.Содбаатар НБД болоод 10 сарын дотор хагарал төрийн хэмжээнд очлоо. Энэ бол хов зөөж насаараа амиа зогоосон хүмүүсийн хийж байгаа ажил. Айдаст автаад байгаа намынхныхаа итгэл үнэмшлийг сэргээхийн тулд би нэр дэвшсэн. Тийм учраас би энэ бүгдийг намын даргын сонгуультай холбож ойлгож байгаа. Ц.Чулуунзагд буруутай бол хоёр жилийн өмнө шалгагдахгүй яагаав. Дөнгөж өчигдөр орой Д.Амарбаясгаланд санал өгөх гэж байгаа Бага хурлын гишүүд дээр хавтаст хэрэг нээх гэж үзсэн.
Ийм дарамт үзүүлэх бол тултлаа үзнэ гэдгийг би Я.Содбаатарт хэлсэн. Ингэж хэлсний дараа АТГ тэр материалаа устгасан. Надад баримт байгаа, гэрч байгаа. Дарангуйлал тогтоох хүсэл сонирхлын эсрэг хатуу тэмцэнэ. Өнөөдөр та бүгд ч бас айдаст автсан байгаа. Н.Өнөрцэцэг сэтгүүлчдийг барьж хорих гээд байхад нь боль оо гэдгийг хэлсэн учраас Б.Энхбаяр надад өсөрхдөг. Л.Оюун-Эрдэнэ “Бид ийм замаар явах бол ажлаа өгөөд төрөөс зайлцгаая” гэж хэлж байсан шүү. Харамсалтай нь Н.Өнөрцэцэг шоронд суусан. Монгол ийм болж болохгүй. Сүүлийн үед Үндсэн хуулийн өөрчлөлтөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг холбосон. Эзэд нь Я.Содбаатар, Ж.Энхбаяр нар. Тэр хоёр Ерөнхийлөгчийн ажиллах хугацааг сунгая гэж гишүүдтэй уулзаж явсан байдаг. Сүүлдээ УИХ-ын гишүүд ордонд айдаст автсан. Улмаар даамжирч, эрх баригч намын даргыг шахаж эхэлсэн. Ингэсээр төрийн тэргүүнийг Ерөнхий сайдтай муудалцуулах ажил явсан. Энэ бүгдийг хэн хийсэн бэ. Г.Занданшатар дарга энэ бүгдийг хийсэн гэдгийг хэлье.
Б.Энхбаярын түүх гэвэл анх Сү.Батболд даргын туслахаар орж ирчихээд, У.Хүрэлсүхийн зөвлөх болсон. Дараа нь С.Бямбацогтод зөвлөсөн. Удалгүй Ц.Нямдорж гуайн үед дэд сайд болж очсон. Б.Энхбаярыг “Зөв хүн электорат” эвслээс дэвших гээд явж байхад нь би дуудаж ирээд намын дарга У.Хүрэлсүхтэй уулзуулж байсан. Ийм гунигтай, увайгүй байдалд орж байгаад нь би ичиж байна. Өнөөдөр ийм зүйл яриад сууж байгаадаа ч ичиж байна. Гурван удаагийн парламентын сонгуулийг удирдаж ард нь гарчихаад, өнөөдөр би УЗ болон Хяналтын ерөнхий хороон дээрээ ийм гомдол мэдүүлж зогсоно гэж зүүдлээ ч үгүй. Манай дүүг АТГ-аас дуудсан байна лээ. Холбоод байгаа компани дээр нь хуурамч гарын үсэг зурсан байна. Түүнийг шинжлүүлээд, хуурамч гэдгий нь баталгаажуулж өгсөн байгаа. Батбаатар гэдэг залууг мөн дуудсан байсан. Тэр залуу МАН-ын байрны дөрвөн давхарт фитнес ажиллуулдаг. Энэ залуугаар засвар хийлгэж, оронд нь бартераар манай дөрвөн давхрыг түрээсэлдэг ийм л хүн. Ийм хүнийг улстөрд хутгаж, их хэмжээний төлбөр авна үгүй бол бизнес чинь дампуурна гэж тулгаж болохгүй. Б.Энхбаяр чинь хүний нүд рүү эгц хардаггүй ш дээ.
Муу ховдгууд минь та нар 30 аад жил Монголыг цөлмөж ханахгүй одоо хүүхдүүдээ тэрбумтны эгнээнд оруулах хүслээ барьж дийлэхгүй хөлөө жийлцэж, иргэдээрээ жинхэнэ тохуу хийж байгаан биш үү. Яриад дурдаад байгааг танай намын бүх мяндагтнууд угаасаа бүгд хэнээсээ ч ялгарах юмгүй таарсан муу шуналын туламууд . Ялангуяа Содбаатар, Ж. Энхбаяр 2 бол ёстой төрөөс намаасаа зайлах болсон төгцгүүд. Харин Б.Энхбаяр Электрат эвслээс нэр дэвших гэж байсан нь тийм гутамшигтай гэж үү. Ярилцлагаас нь ихийг мэдлээ, танай намаас хэн ч ингэж ярьж чаддаггүй яагаад гэвэл бүгд тонуулчид, энэ хүнд тийм асуудл байхгүй учих тийм шударга ярьж чадаж байгаа шүү. Би улс төрд оруулсан гэж аяирхаад байх юмгүй, угаасаа өөрөө ёстой хаалга зад өшиглөөд орж чадах хүн. Бага хаадын үе шиг битгий балайраад улсаа УКРАЙН шиг болгочихоорой бузрууд аа
амарбаясгалангийн ахын хүүхэд хасбаатартай хамт байгуулсан сайт гээд энхбаярыг ярингуут нь ороод үзсэн чинь хамгийн түрүүнд амарбаясгаланг өмөөрсөн пост байдаг шаасан ккк
yag tiim baina. Enkhbayar unen yariad baigaa yum baina