Засгийн эрх барьж буй МАН-ын шинэ дарга тодрохын өмнөхулстөр халуун байна. Өчигдөр гэхэд л УИХ-ын дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчидтэй уулзаж олныг сэртхийлгэсэн олон баримт дэлгээтэхлээ.  Монгол төрд маш олон “Түгжил” байгаа гэсэн өнцөг УИХ-ын даргын мэдэгдлээс анхаарал татаж байна. 

УИХ-ын дарга  “МАН дотор хагарал бий. Нуух шаардлага алга. Энэ бүхнийг эхлүүлсэн хүмүүс бол  Г.Занданшатар, Я.Содбаатар, Б.Батцэцэг, Ж.Энхбаяр, Б.Энхбаяр нар. Тэд хов зөөж л ажил хийдэг улстөрчид. Я.Содбаатар манай намын ерөнхий нарийн бичгийн дарга болоод аравхан сар өнгөрч байна. Гэтэл намын  хагарал төрийн хэмжээнд оччихлоо. Үнэхээр харамсч байнаЭнэ бүхэн хов зөөж амиа зогоож ирсэн дээрх хүмүүсийн хийсэн ажил.  Айдаст автчихсан яваа намынхныхаа итгэл үнэмшлийг сэргээхийн тулд би намын даргад нэр дэвшсэн” гэж төрийн өндөрлөгүүдийн дунд хов зөөгчдийг нэртэй устай нь зарласан юм. 

Тэрээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нарын дунд хов хутган төр үймүүлж, намаа хагалсан улстөрчдийг ил шулуун зарласан нь цаанаа учиртай. Хууль зүйн сайд асан Б.Энхбаяр хоёр хоногийн өмнө телевизэд ярилцлага өгөхдөө спикертэй холбоотой олон ноцтой үг унагасан юм. Тэрээр энэ бүхнийг “цэвэр гүтгэлэг” хэмээн мэдэгдсэнийг энд онцолъё. 

Д.Амарбаясгалангийн нэрлэсэн “Түгжил”-үүдээс Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг л  “У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёрын дунд хов зөөж засгийн газрыг унагасан” хэмээн хэвлэлүүд мэдээллэж байсан юм. Бусдынх нь хувьд шинээр нэрс нь тодорч буй шинэхэн “Түгжил”-үүд юм.  Г.Занданшатар, Б.Энхбаяр нар төрийн тэргүүн, экс Ерөнхий сайд хоёрын хагаралдаанд гол үүрэг гүйцэтгэснийг Д.Амарбаясгалангийн мэдэгдлээс харчихаж болж байна. УИХ-ын дарга “Сүүлийн үед Үндсэн хуулийн өөрчлөлтөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг холбосон мэдээлэл цацагдаж байгаа. Гэтэл яг үнэн хэрэгтээ энэ бүхний эзэд нь Я.Содбаатар, Ж.Энхбаяр нар шүү дээ. Тэд Ерөнхийлөгчийн ажиллах хугацааг сунгая гэж гишүүдтэй уулзаж явсан байдаг юм. Сүүлдээ УИХ-ын гишүүд ордонд айдаст автчихсан байсан нь нуух юмгүй ил үнэнЭнэ байдал эцэстээ бүр даамжирч эрх баригч намын даргыг шахаж эхэлсэн. Ингэж явсаар төрийн тэргүүнийг Ерөнхий сайдтай муудалцуулах ажил эхэлсэн дээ. Энэ бүгдийг  хийсэн гол хүн нь Г.ЗанданшатарИнгэж Шрек”-ийн муурны нүд гаргаж, дагаж явж байгаад ар нуруунаас хутга шаадаг байж болохгүй.Г.Занданшатар гэдэг хүн Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд байхад, энэ Ерөнхийлөгч чинь бүрэн эрхээ дахин сунгах гэлээ хэмээн ховлоод явж байсан хүн” гэсэн юм. 

Я.Содбаатар МАН-ын бага хуралд Д.Амарбаясгаланг дэмжих хүмүүсийг АТГ-аар дамжуулан дарамтлах гэж оролдсон, АТГ шинэ цагийн хэлмэгдүүлэлтийг Х.Тэмүүжин, С.Ганбаатараар эхэлчихсэн яваа гэх мэт анхаарал татахуйц олон асуудлыг УИХ-ын дарга хөндөнө лээ.

Түүний энэ мэт мэдэгдлүүдээс анзаарахад “Түгжил”-үүд төрийн ордныг эзэгнэчихэж. МАН “Түгжил”-үүдээсээ эртхэн салахгүй бол мөнгө, эрх ашгаараа нэгдсэн “Исмэл тайж”-ууд  улсаа ч самарч мэдэхээр болж дээ. Ийм  мессэж спикерийн  мэдэгдлээс төвөггүй уншигдаж байна. 

 

Эх сурвалж: Өдрийн сонин