Улс төрийн хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар эрх мэдлээ бэхжүүлэх зорилгоор зарим улстөрчидтэй нэгдэж, хүчний байгууллагуудыг ашиглах замаар нөлөөллөө тогтоох гэж байна гэсэн шүүмжлэл гарч байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ард түмэндээ хандаж өнөөдөр мэдэгдэл хийсэн юм.

Тэрбээр, Монгол Улсын Ерөнхий сайд би Монгол Улсын Үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрхийнхээ дагуу УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж байгаагаа ард түмэндээ хандан мэдэгдэж байна. Нүүрсний хулгайтай хийх тэмцлээ илүү эрч хүчтэй, эрс шийдэмгий үргэлжлүүлэхийн тулд Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо" гэв.

Шүүмжлэгчдийн онцолж буйгаар, Монгол Улсын Үндсэн хуулийг ягштал мөрдөж, төрийн албан тушаалтны үйл ажиллагаа бүрэн нийцсэн байх ёстой. Үндсэн хууль бол ардчилал, хууль ёсны баталгаа учраас түүнийг гажуудуулах нь зохисгүй хэмээн үзэж байна. Гэсэн хэдий ч УИХ-ын дарга Г.Занданшатарын үйл ажиллагаа энэ зарчмыг зөрчиж, дарангуйлал тогтоох гэж байгаа гэх байр суурь ч илэрч байна.

Ерөнхий сайд, Засгийн газрын бүрэлдэхүүнтэй холбоотой асуудлыг Үндсэн хуулийн хүрээнээс давуулан шийдэх оролдлого хийсэн нь Үндсэн хуулийн 39.4-т заасан зохицуулалтыг зөрчих магадлалтай гэж үзэж байна. Уг заалтад “Засгийн газрын гишүүнийг Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулах бөгөөд УИХ болон Ерөнхийлөгчид танилцуулна. Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөнө” гэж тодорхой заасан байдаг.

Мөн улс төрийн хүрээнд Г.Занданшатар даргын үйл ажиллагааг “эрх мэдэлд улайран тэмүүлэх оролдлого” гэж дүгнэх байр суурь гарч, Намын гишүүд болон олон нийтийн дунд хүлээн зөвшөөрөгдөх эсэхэд эргэлзээ төрүүлээд байна.

Шүүмжлэгчдийн үзэж байгаагаар, Монгол Улс парламентын засаглалтай улс тул хүчний байгууллагын оролцоотойгоор улс төрийн асуудлыг шийдвэрлэх нь Үндсэн хуулийн зөрчил болж болзошгүйг анхаарууллаа.