АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: АН бүлэг завсарлага аваагүй. Бид 5 дахь өдрийн хуралдаа оролцсон. Харин бүлгээс гарсан улс төрийн шийдвэрээ биелүүлж, ажиллана. Бидний зүгээс боекот хийсэн зүйл байхгүй. МАН-ын дотоод асуудал, олон жил мөрийн хөтөлбөр нэртэй амлалтаар ард түмнийг хуурч явсны гор гарч байна. Ажил хийж байна гэж хулгай хийж явсны гор, намын дотоод асуудал нь төрийн хямралд хөтөлж байна.
МАН-ын асуудлаас болж Монгол Улсын төсөв эзэнгүйдчихлээ. МАН-ын дотоод асуудал Монголын төрийг эзэнгүй байдалд оруулж байна. Мөн төсвийг буцаан татах ёстой гэх шаардлагыг олон нийт буруу ойлгоод байх шиг байна. Төсвийг буцаан тат гэдэг нь татаад гурав хоногийн дотор өргөн барьдаг. Буцааж өргөн барихдаа төсвийг сайжруулаад, үргүй зардлуудаа хасаад, урсгал зардлаа бууруулаад өргөн барь гэж байгаа юм. Илүү сайжруул гэсэн шаардлага. Түүнээс төсвийг гацаах, батлахгүй байх хуулийн агуулга байхгүй.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!