Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бичиг өргөн барьж буй талаараа УИХ-ын гишүүн П.Сайнзориг мэдээлэл хийж байна. 

Тэрбээр, Ерөнхий сайд Г.Занданшатар олон нийтийг худал мэдээллээр төөрөгдүүлсэн. Түүний өгсөн эдийн засгийн макро үзүүлэлтүүдийн мэдээллүүд нь бүгд худал. MongolZ, 3X3 сагсны багийн охидын амжилтыг ярьснаас өөрөөр Г.Занданшатар юу ч хийгээгүй. Төрийн сангийн данс улайсан. Цалин, тэтгэврээ тавьж чадахгүй байдал руу явж байна.

Монгол Улсын Үндсэн хууль, парламентын засаглал руу халдаж, тодорхой компаниудын эрх ашигт үйлчилж, нийгмийг эмх замбаараагүй байдал руу түлхэж буй Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг гаргаж байна.