УИХ дахь МАН, АН-ын бүлгийн дарга нар уулзаж байна. 14:00 цагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал товлогдож Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудал хэлэлцэх юм. Нөгөө талд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах бичгийг өргөн барьснаар хоёр бичиг явж буй.
Тэгвэл хоёр намын бүлэг ТББХ-ны хуралдааны дараа буюу УИХ-ын чуулганы хуралдааны өмнө хуралдах төлөвтэй байна. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ хэлэхдээ үүсээд буй нөхцөл байдал төрийн асуудал болчихлоо. Иймд АН-ын бүлгийн даргатай уулзах ёстой байх. Мөн манай нам УЗ-ийн хурлаа хийхгүй байгаа тул чуулганы хуралдааны наана бүлгийн хурлаа хийж гэж мэдэгдлээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!