Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.

Тэрбээр “Цалин тэтгэврийг нэмэгдүүлэхэд 831 тэрбум төгрөг шаардлагатай. Яам болгон батлагдсан төсөвтэй. Миний хувьд өнөөдрийг хүртэл хэлсэн ганц зүйл нь төсвийн хувьд нэмэгдүүлэх ямар ч боломжгүй. Энэ жилийн өргөн барьсан төсөв ягштал дүрмээ барьсан. Зардлаа 500 тэрбумаар бууруулж байгаа.

Ингэж орж ирсэн төсөв бөгөөд тэлэлтийг хязгаарласан. УИХ-д өргөн баригдсанаас хойш цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх асуудал нийгэм даяар хөндөгдөж эхэлнэ. Төсөв хэлэлцүүлэх үед багагүй яригдсан. Үйлдвэрчний эвлэлүүдтэй, сайд нартай Ерөнхий сайд уулзаад нөхцөлүүдээ ярьсан. Ерөнхий сайдын зүгээс цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан. Бүлгийн шийдвэрийн өмнө УИХ-ын бүтцийн байгууллагуудтай уулзсан. Байнгын хороодын дарга нартай уулзаж хэлэлцсэн бөгөөд одоо УИХ дээр асуудал ирж байна. Бид төсвөө нэгэнт өргөн барьчихсаны дараа ийм асуудал үүсчихээр хэрвээ задлахаар бол төрийн ажил зогсоно.

Төсвийг 45 хоног болчхоод байхад 1-р хэлэлцүүлэг нь ч дуусаагүй байна. 831 тэрбумыг төсөв рүү оруулахын тулд нөөц боломж байх ёстой. Гэтэл тийм зүйл төсөвт байхгүй. Засгийн газрын төлөвлөгөөт ажил, гадаад зээл төлбөрийн хуваарьт төлбөрүүд арай гэж багтсан байтал 831 тэрбум нь нөгөө зардлын 17 их наяд бий. Хуваарьт төлбөрөөс хасвал олон улсад зээлжих зэрэглэлээ бууруулах эрсдэлд орно. Ер нь амар биш.

Төрийн үйл ажиллагааг 10 хувиар хойш татаж, багасгана гэсэн үг. Төсөв боочихсоны дараа ийм зардал оруулж ирэхэд зардлууд танагдана гэвэл "Ерөнхийлөгчөөсөө эхлээд л 10 хувийг тануулах болно. Бүх үйл ажиллагаанаас 10 хувь хасагдана гэсэн үг. Эрүүл мэндийн салбар ч орно. Жилийн төлөвлөгөөт ажил, зорилтоосоо багадаа 10 хувийг татаж байна гэж ойлгоорой. Ийм хүнд нөхцөлд саналаа УИХ-д өргөн барьж байгааг ойлгоорой гэж хэлье".