Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж, Ерөнхий сайд Г.Занданшатарын огцруулах асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд оролцсон 22 гишүүний 19 нь буюу 86.4 хувь нь огцруулах саналыг дэмжсэнгүй, харин 3 гишүүн “огцруулахыг дэмжсэн” санал өглөө.
Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг санаачилсан зарим гишүүд хүртэл санал хураах үед “огцруулахгүй” гэж кноп дарсан байна.
Ийнхүү Байнгын хорооноос “Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахгүй” гэсэн дүгнэлт гаргасан нь уг асуудал УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд энэ томъёоллоор хэлэлцэгдэнэ.
Хуульд зааснаар, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхдээ УИХ Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, ил санал хураалт явуулах ёстой. УИХ-ын нийт гишүүдийн олонх буюу 64 ба түүнээс дээш гишүүн “огцруулахгүй” гэсэн саналд дэмжлэг үзүүлбэл Г.Занданшатар Ерөнхий сайдын суудалдаа үлдэнэ. Харин эсрэгээрээ энэ санал олонхийн дэмжлэг авч чадахгүй бол Ерөнхий сайд огцрох эрх зүйн үндэстэй болно.
Одоо уг асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэн, эцэслэн шийдвэрлэх юм.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!