Засгийн газрын ээлжит хуралдаан болж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Зохиомол хомсдолын бэрхшээлтэй тулгараад байна. Өдөрт 1800 тонныг нийлүүлээд өөрчлөлт гарахгүй байна. ОХУ-д дайны нөхцөл байдлаас хамаараад 22 нефт боловсруулах үйлдвэр цохилтод өртсөн. Үүнтэй холбоотойгоор АИ 92 дээр хориг тавьсан. Бид 10 сард 58,000 тонн шатахууныг ОХУ-аас үлдсэнийг БНХАУ-аас авахаар гэрээ хийгдээд, хэлцэл явж байна.
Гол нийлүүлэлтээ манайх Ангарскийн үйлдвэрээс авдаг. Энэ үйлдвэриийн засварын ажил дууссан ч үйл ажиллагаа нь жигдрээгүй байгаа тул нийлүүлэлт хэвийн болохгүй, бага байна. Тиймээс энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-ын Ерөнхий сайдтай холбогдож байна. Миний хувьд ОХУ-ын Эрчим хүчний яамтай холбогдож байна. Харин Шадар сайд Байгалийн нөөцийн сайдад нь тээвэрлэлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэж өгөөч ээ гэдэг асуудлыг тавьж байна.
АИ 92 бензиний нийлүүлэлт ердийн хэрэглээний түвшинд байгаа. Гол нь олон нийтэд уриалахад сандралгүй, банкаа бүтэн дүүргэлгүй авдаг хэмжээгээрээ аваад яваач ээ. Өдөр 20-30 литр бензин авдаг байсан бол одоо шууд банкаа дүүргээд 40-100 литрээр нь аваад байгаа учир хэрэглээ 2 дахин өсчхөөд байна. Бид 2000 гаруй тонныг нийлүүлээд байхад л ховх сорогдоод, алга болоод байгаа. Одоогийн байдлаар хотод бага хэмжээний хязгаарлалт хийгдэж байна. Орон нутагт хязгаарлалкттай олгогдож байгаа. Иргэд маань хэвийн хэмжээндээ хэрэглээд явбал нөхцөл байдал харьцангуй тогтворжихоор байна" гэлээ.
zailaarai zailaarai zailaarai zailaarai zailaarai zailaarai zailaarai zailaarai zailaarai zailaarai zailaarai zailaarai zailaarai zailaarai
Пя.зд.акууд ингэж шаадаг байхгүй юу.Гө.лө.гнүүд газар буу л даа.Цонхоор хараад шаагаад байх юм. Гадуур яваад үз дээ.пя.зд.акуудаа.