УИХ-ын гишүүн П.Сайнзориг төсвийн хуулинд үүсээд буй асуудлаар цаг үеийн мэдээлэл өглөө.
Тэрээр "Татвар төлөгчдийн мөнгөөр" Засгийн газрыг авч үлдэхээр 1.1 их наяд төгрөгийн кнопын наймаа хийсэн байна. Тухайлбал үүнийг задалж үзвэл 635 тэрбумын төсөвт өртөгтэй, мөн ирэх 2026 онд санхүүжигдэх 179 тэрбумын өртөгтэй төсөл арга хэмжээг АН-ын гишүүдийн тойрогт тавьж өгч байгаа юм байна. Энь нь өөрөө эргээд ЗГ-ыг авч үлдэх кнопны наймаа гэдгийг нь харуулж байна гэв.
Энэ бол төсвийн хулгай, хуулийн хулгай, улстөрийн авлига юм. Үүнийг бид цаашид хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй. Тиймээс Засгийн газрыг төсвөө буцаан тат гэж шаардаж байна гэлээ.
Тухайлбал улсад мөнгө байсан байна. Тэр ч байтугай эмч багш нарын цалинг нэмэх мөнгө гаргах боломжтой байна гэдгийг тэрээр онцоллоо. Мөнгө байхгүй гэсэн мөртлөө донорын санхүүжилтийг хасч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зардал болон, сургуулиудын зардлаас хассан гэв. Гэтэл Баян-Өлгийд цэцэрлэгт хүрээлэн, парк байгуулах, Ховд аймагт бизнес инкубатор төв байгуулах, АШУИС-д 10 тэрбумаар спорт заал барих зэрэг нэн шаардлагагүй хөрөнгө оруулалтыг ихээр тавьжээ. Мөн төрийн албан хаагчдын тоног төхөөрөмжийг бууруулж байгаа гэсэн боловч төвийн бүс дээр 1,5 тэрбумаар нэмэх зэрэг бүсийн гишүүдэд зориулсан төсвүүд их байгаагийн дээр бүсчилсэн хөгжил нэрийн дор 220 тэрбум төгрөг тавьсан байна. Ерөнхий агуулгаар нь энэ мэт болсон болоогүй хөрөнгө оруулалтуудыг авлига хэлбэрээр тарааж тавьж байна гэлээ. Иймээс л Засгийн газарт хариуцлага тооцох ёстойг бид хөндөөд байгаа юм хэмээн П.Сайнзориг гишүүн мэдэгдлээ.
Тэрээр Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуягийг ажлаа өг гэж хэлж байгаа. Бид шүгэл үлдээж татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарцуулж байгааг зогсоохын төлөө дугарна. Энэ бол төсөв, хуулийн хулгай. Засгийн газарт хариуцлага тооцох ёстой" гэв.
ӨӨӨӨ арйн юмаа 1 1 их наядаар шүү муусайн Мэргэшссэн хулгайч дабалдчих юмаа арай арай тэмцдэггүй Монголын ард түмэн хохь нээ үеийн үед үгээргүй ядуу зүдүү байхдаа таарсан арчаагүй амьтад ш дээ