МАН-аас нэр дэвшүүлсэн Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, заалнаас өөрийгөө нэр дэвшүүлсэн эдийн засагч, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч асан Б.Лхагважав нар илтгэл тавьж дууслаа. Үүний дараа МАН-ын З1 дэх их хурлыг хаалттай горимд шилжүүлэв.

Нэр дэвшигчдээс Их хуралд оролцож буй 2247 төлөөлөгчөөс 40 гаруй нь асуулт асуухаар нэрээ өгчээ. Нэг төлөөлөгч гурван минут ярьж, асуултаа асуух аж.