Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны даргаар Ө.Золбаяр ажиллаж байсан билээ. Тэрбээр МАН-ын нарийн бичгийн даргаар томилогдсон тул түүний оронд тус албанд Ц.Ганзоригийг томилохоор болжээ.
Ц.Ганзориг нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг 2017-2021 оны хооронд Ерөнхий сайдаар ажиллаж байх үед ЗГХЭГ-ын Олон нийттэй харилцах газрын даргаар ажиллаж байсан юм. Сүүлд АНУ-ын Чикаго хотод суух Ерөнхий консулын газрын дэд консулаар ажиллаж байгаад бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй билээ.
Bas neg tsunhchin ...