Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2025.12.10) үргэлжилж байна.
Сангийн сайд асан С.Баярцогт,
Өнөөдөр ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн өдөр, зөндөө л асуудал яригдаж байна. Зарим нь зэрэгцэж сууж байгаад худлаа ярьж байна. Надад 2007 оны УИХ-д өргөн барьсан төсөл байна. Үүнд хувь нийлүүлэгчдийн гэрээ байгаа. 2009 оны 2-р сард өргөн барьсан гэрээнүүд бүгд байна. УИХ-ын архивт байгаа материалууд шүү. УИХ хоёр удаа хэлэлцсэн. Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтэд яаж нийцүүлсэн бэ гэдэг дүгнэлт, эдийн засгийн тооцоо үндэслэл бас бий.
Түрүүн С.Дэмбэрэл гуай хэлж байна. ҮАБЗ 2009 оны 11 сарын 1-ний өдрийн хурлын тэмдэглэл, үүнд яаж нийцүүлсэн бэ гэдэг тэмдэглэл. Хөрөнгө оруулалтын гэрээг харьцуулсан харьцуулалтыг гишүүдэд бас тарааж байсан. Хувь нийлүүлэгчдийн гэрээг бас харьцуулсан материал нь надад байгаа. УИХ-д өөрлөгчдөөгүй эх хувилбараар нь тарааж байсан. Олон нийтэд мөн нийт хэвлэлийнхэнд тараасан. ҮАБЗ рүү би хуралдахад нь өөрөө барьж орсон гэрээний хүчин төгөлдөр хувилбар. Хүлээн зөвшөөрч байвал зөвлөмж гаргаж өгөөч гэж хэлж байсан юм. УИХ-ын 2009 оны 8-р сарын 19-25-ны өдөр хуралдаж, хэлэлцсэн. Ц.Даваасүрэн гишүүний долоон гишүүнтэй эсрэг санал өгсөн гээд байгаа тийм зүйл байхгүй. Ямар асуудал дээр будлиад байгаа юм гэхээр 3 тусдаа агуулга, тус тусдаа гишүүд эсрэг санал өгсөнд будлиад байх шиг байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!