Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2025.12.10) үргэлжилж байна.

УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл,

Энэ гэрээ бол Монгол Улсын хуулийг зөрчсөн. Засгийн газартаа бид уг нь найдвар тавьсан. 30-40 хүнтэй мэргэжлийн ажлын хэсэг байгуулчихсан байсан шүү. Тэдний гаргасан санал УИХ-ын гаргасан саналтай бараг адилхан байсан. Энэ гэрээ хуудуутай хийгджээ, иймээс дахин авч үзээч ээ, цаана нь юу яваад байна. Нууцын тамга дарчихаад бид хүртэл эргэж харж болохгүй болчихсон энэ асуудлыг авч үзмээр байна. Цахилгааны, станцын асуудал яасан бэ. Энэ Засгийн газрын гэрээг хийсэн явдлыг С.Баярцогт л хариуцаад байх шиг байна. Засгийн газар өөрөө зөвшөөрсөн юм. Эдийн засгийн байнгын хорооны тогтоол гаргаад буцаачихаж болох байсан.

Би нэг зарчим тогтож авмаар байна. Энэ гэрээг хэн байгуулах ёстой байсан бэ. УИХ-ыг байгуул гэж хэлснийг бид Засгийн газартаа үүрэг болгож өгсөн. Тэр үүргийн биелэлт ямар байгааг одоогийн УИХ ч бас хэлэлцэх ёстой. Хоёр хувь нийлүүлэгч энэ гэрээнд 6 хувийн дотор багтаагаад маш их бололцоо олгосон. Гэтэл цаашаагаа 6 хувьд ногдох 1.1 тэрбумаас Монгол Улсын авах татварыг чөлөөлсөн. Татвар чөлөөлөх асуудлыг УИХ-аар нэг ч яриагүй. Хичнээн хувийн татвар хөнгөлсөн бэ гэдгийг ярих хэрэгтэй. Мөн яриад байгаа гэнэтийн орлогын татвар хуулиараа хүчинтэй байсан шүү. Энэ талаар ҮАБЗ, төсөл оруулж ирсэн нөхдүүд 68 хувийн татварыг чинь авахгүй. Хэрвээ авна гэвэл бид гэрээ хийхгүй гэж ярьсныг би шантааж гэж харахгүй байна. Орлох татварыг чинь авъя, өсгөн нэмэгдүүлэх албан татвар гэж УИХ гаргаад өгсөн юм.

Тэр татвараа авчихсан бол өдийд аль хэдийнээ зээлийн хүүг төлөх мөнгө нь ороод ирэх байсан. Өндөр татвартаа зээл шахчихаад манай татварыг бууруулаад татварын доод хэмжээг 55 хувиас бууруулахгүй гэдэг саналыг УИХ хатуу тавьсан шүү. Тэдний тал өөрийнхөө хөрөнгө оруулалтад 68 хувиас дээш татварыг Монголын талаас авахгүй, харин татварын доод хязгаар нь 55 хувь гэж тусгасан байхад одоо 10 хувь гэнэ үү. Ийм байхаар чинь алдагдал үүсэхгүй яах юм. Ингээд энэ бүхнийг ярих юм бол бидэнд ямар ч өр байх нөхцөлгүй.