Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэг, хоёрын даваа өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэлж байна. Барилдаанд оролцохоор ирсэн улсын арслан Р.Пүрэвдагвыг МҮБХ-ны өмнөх шийдвэрийн дагуу барилдуулах боломжгүй гэдгийг мэдэгдсэнээр талбай дээр маргаан үүсэв.   

Энэ үеэр улсын арслан Р.Пүрэвдагва: “Намайг барилдуулахгүй юм чинь зодог тайллаа. Би алдаагаа хүлээсэн. Гэтэл ганцхан Р.Пүрэвдагвыг барилдуулахгүй гэж байгаа нь онцгүй, сонин байна. 1024 бөхийн барилдаан гэдэг бөх хүнд хэд тохиох боломж билээ. Та нар ингэж болохгүй ээ! Би хамтарч ажиллая гэсэн шүү дээ… Надаас соци үеийнх шиг зөндөө байцаалт авсан. Гэтэл их олон шалтаг гаргаж ирээд байна. Би алдаагаа хүлээн зөвшөөрч байгаа. Үгээ хяная гэсэн шүү дээ” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр өмнө нь гаргасан ёс зүйн зөрчлөө хүлээн зөвшөөрч, уучлал хүссэн хүсэлт гаргасан ч МҮБХ түүний барилдах эрхийг таван сараар хассан шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.