МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан өнөөдөр /2026.09.17/ Төрийн ордонд болж, Хууль зүй, дотоод хэргийн сайдыг шинээр томилох асуудлыг хэлэлцлээ.

Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан болон тус яамны харьяа байгууллагуудын дээд, дунд шатны зарим удирдлагыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Улмаар ХЗДХ-ийн сайдад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг нэр дэвшүүлэх асуудлыг МАН-ын Удирдах зөвлөлөөр хэлэлцэж, 100 хувийн саналаар дэмжсэн байна.

Г.Тэмүүлэн нь УИХ-ын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа бөгөөд Төсвийн байнгын хорооны дарга, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байсан туршлагатай.

МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрийн дараа ХЗДХ-ийн сайдыг томилох асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх юм.