УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн хуралдаанууд ирц бүрдээгүйн улмаас товлосон цагтаа эхэлж чадахгүй байна.

Өнөөдөр буюу есдүгээр сарын 17-ны 12:00 цагт Төсвийн байнгын хороо, Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдаан товлогдсон. Хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн боловч ирцийн нөхцөл байдлаас шалтгаалан хуралдаан саатсан байна

Мөн өглөөний 10:00 цагт Төсвийн байнгын хороо болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан товлогдсон бөгөөд дараа нь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан үргэлжлэхээр төлөвлөсөн байна. 

Өнгөрсөн өдөр буюу есдүгээр сарын 16-нд Төсвийн байнгын хороо 30 гишүүний 16 нь хүрэлцэн ирснээр хуралдаанаа эхлүүлж байсан талаар УИХ мэдээлсэн. 

Харин өнөөдрийн хуралдаануудын ирц бүрдэхгүй байгаа нь парламентын байнгын хороодын үйл ажиллагаа саатах нөхцөл үүсгэж байна.

АН-аас гурван өдрийн завсарлага авсан хэдий ч МАН-ын зүгээс шаардлагатай ирцийг бүрдүүлж чадахгүй байгаа нь төрийн ажил гацахад хүргэв.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо бас өглөө хуралдаж чадахгүй байна. Уг байнгын хорооны дарга нь Г.Тэмүүлэн нь ХЗДХ-ийн сайдад УЗ-өөр дэмжиглсэн тул байнгын хорооны хурал хамаагүй болсон уу?

бичвэр нарын зураг байж магадбичвэр нарын зураг байж магадбичвэр нарын зураг байж магадбичвэр нарын зураг байж магадбичвэр нарын зураг байж магад