УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар өөрийн байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр, "Төрийн мөрдөс зүүсэн генерал нар хэний даалгавараар гарч ирж хэвлэлийн хурал хийсэн нь ойлгомжтой шүү дээ. Үзэл бодол нийлээгүй, цөөнх болсон нэгнийгээ намаас хөөж, хуулийн байгууллагаар айлгадаг болсон. Монгол Ардын нам улс төрийн зөвлөлөө хуралдуулахгүй бол болохгүй гэдгийг намын дарга байсан хүмүүс ярьж байна.
Засгийн газрын эсрэг дуугарсан хүнийг намаас хөөх заалт хаана ч байхгүй,Я.Содбаатарын ширээний нүдэн дэх намын дүрэмд ч байхгүй.
Төсвийн тодотголоор маш олон зүйл нууж оруулж ирдэг учир хэл ам дагуулдаг, нухацтай хандах ёстой.
"МАН-ынхан арай ч ийм байгаагүй" гэсэн гомдол, санал маш их ирүүлж байна. Би Ерөнхий сайдтай уулзах гээд явж байна. Ганцхан хүн гарч ирж, хэн нэгний мөрдөн байцаагч юм шиг ажилласан. Намайг МАН-ын даргад нэр дэвшчих вий гэж зорилготойгоор гутаасан" гэлээ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!