УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган эхэлснээс хойшхи анхны асуулгын цаг өнөөдөр 14:00 цагт зохион байгуулагдана. УИХ-ын асуулгын цагийг чуулганы хугацаанд 14 хоног тутмын баасан гарагт нэгдсэн хуралдаанаар зохион байгуулж, Ерөнхий сайдаас гишүүд асуулт асууж, хариулт авдаг.
Тодруулбал, АН-ын гишүүд "Төрөө хямралаас гаргасан уу, түмнээ ядуурлаас аварсан уу" сэдвээр Ерөнхий сайдтай мэтгэлцэх аж. Мэтгэлцээнд Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Б.Жаргалан, С.Одонтуяа, С.Ганбаатар, Ц.Баатархүү, С.Эрдэнэболд, Ж.Баярмаа, С.Цэнгүүн, Ж.Баясгалан, Ц.Мөнхтуяа нар оролцож Ерөнхий сайдаас асуулт асуух юм.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!