Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр, АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Жон Жухён Жон нар Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа. \2026.09.29\

100 сая ам.долларын санхүүжилттэй уг төсөл нь байгалийн аюулт үзэгдлийн давтамж нэмэгдэж буй энэ үед хүний амь нас, иргэдийн амьжиргааг хамгаалах, Монгол Улсын гамшгийн эрсдэлийг бууруулах, сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд чиглэнэ.
Төслийн хүрээнд гал түймэртэй тэмцэх, аврах ангиудыг шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангах, 200 сайн дурын олон нийтийн багийг чадавхжуулах, мөн Багахангай дүүрэгт Онцгой байдлын алба хаагчдын сургалтын төвийг шинээр байгуулахаар төлөвлөжээ.
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Жон Жухён Жонтой уулзаж, онцгой байдлын салбарын санхүү, хөрөнгө оруулалтын чадавхыг бэхжүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих нь гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийг даван туулах, сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо.
АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Жон Жухён Жон хэлэхдээ 100 сая ам.долларын санхүүжилттэй төслийг хэрэгжүүлэхэд Шадар сайд биечлэн анхаарч, бодит ажил хэрэг болгож байгаад талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө хамтарч ажиллахаа буйгаа илэрхийллээ.









Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!