Сэлэнгэ аймгийн хэмжээнд хүрэн баавгай 86 удаа үзэгдэж, 162 толгой мал барьсан дуудлага, мэдээлэл бүртгэгдээд байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Аймгийн Засаг даргын удирдамжийн дагуу аймгийн Байгаль орчны газраас Онцгой байдлын газар, Тагнуулын газар, Цагдаагийн газар, Мал эмнэлгийн газартай хамтарсан шуурхай ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсэг нь иргэдээс ирүүлсэн дуудлага, мэдээллийг шуурхай хүлээн авч, хүрэн баавгай хамгийн их үзэгдсэн Жавхлант, Хүдэр сум болон Бугант тосгонд газар дээр нь ажиллан нөхцөл байдлыг үнэлж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлжээ.
Мөн хүрэн баавгай хүн, малд ойртож болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хяналт, тандалт болон шуурхай арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.
Иймд иргэдийг ой, хээрийн бүсэд зорчихдоо сонор сэрэмжтэй байж, хүрэн баавгайтай таарсан тохиолдолд ойртож зураг авах, үргээх, хөөх зэрэг эрсдэлтэй үйлдэл хийхгүй байхыг анхааруулж байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!