“Айчи-Нагояа 2026” Азийн наадмын боксын эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Монголын тамирчин, ОУХМ Хархүүгийн Билгүүнсайхан хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр энэ оны Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт бөгөөд тус наадмын шөвгийн наймын тулаанд Тайландын Кангпи Бохунтодтой өрсөлдөн ялалт байгуулж, медалийн болзол хангасан юм. Улмаар дөнгөж сая болсон хагас шигшээний төлөөх тулаанд Японы Рүи Ямагучитай хүч үзсэн ч шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр ялагдал хүлээлээ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!