Улаанбаатар хотын ажлын оргил цаг. Мянга мянган жолооч нар өнөөдөр хотын төв талбайг тойрон түгжрэлд биш, бухимдлын цуваанд нэгдлээ.
Дуут дохионы тасралтгүй шахалт, жолооч бүрийн туйлдаж ядарсан царай, цухалдангуй харцнаас өнөөдрийн нийслэлийн бодит дүр зураг тодорно. Энэ бол зүгээр нэг замын түгжрэл биш. Өдөр тутмын хүнд суртал, хомсдолоос залхсан иргэдийн тэвчээрийн хязгаар юм.
Иргэд: “Ажлаа тараад л колонк шүү дээ. Хамгийн багадаа 4-5 цаг оочирлож байж бензинээ олж авна, заримдаа шөнөжин оочирлоод ч бензин авч чадахгүй байна”
Төв талбайн эргэн тойронд үүссэн автомашинуудын цуваа, жолооч нарын дуут дохио эрх баригчдад хаягласан хамгийн чанга сануулга болж байна. Энэхүү автомашинтай жагсаал нь зөвхөн нэг өдрийн бухимдал биш бөгөөд удаан хугацаанд хуримтлагдсан үл ойлголцол, хүртээмжгүй байдал хомсдолын тэсрэлт юм.








Дэмжиж байна. ТЭР ханбогд кашмерийг хар даа. ХӨГЖЛИЙН банкнаас авсан 100 тэрбумын зээлээ өгөөгүй, нэмээд 180 тэрбумын зээл авчээ. ШАГНАЛД нь юм уу? Ерөнхийлөгч тэр захирал эмэгтэйг хөдөлмөрийн баатар цолоор шагналаа. ЭНЭ луйварчид их давархлаа. Жагсаалд нэгдэнэ.