Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 34 дүгээр хороодыг дамнасан 2.5 км авто замын бүтээн байгуулалтын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Энэ талаар СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: "80 айлын газар чөлөөлж 2.5 км авто зам барьж буй. Ажил 90 хувьтай үргэлжилж байна. Гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд дүүргийн 34-р хорооны 80 гаруй айлын газрыг чөлөөлж 1, 2, 34 хороодыг дамнасан 2,5 км авто зам тавьж байгаа. Авто замыг Азийн хөгжлийн банк, Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тавьж байгаа бөгөөд гүйцэтгэгчээр “Набсан Ижө” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Мандах оройн товгор” ХХК тус тус ажиллаж байна. Авто замыг дугуйн зам, явган хүний зам, ногоон байгууламж, гэрэлтүүлгийн хамт иж бүрнээр нь тохижуулж байна. Энэ сард багтаан авто замыг дуусгахаар төлөвлөж байна" гэв.









Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!