Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагуудын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 87 хувийн гүйцэтгэлтэй байна.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд барилга байгууламжийн 13 төсөл, арга хэмжээ, их засварын зургаан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байгаа бөгөөд одоогийн байдлаар гүйцэтгэл 87 хувьд хүрчээ.
Мөн нийслэлийн харьяа 28 эрүүл мэндийн байгууллага есдүгээр сарын 3-наас “Томуугийн эсрэг хамтдаа” аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдийг томуугийн эсрэг дархлаажуулалтад хамруулах ажлыг эрчимжүүлж байгаа юм.
Аравдугаар сарын 2-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалтын хамрагдалт 70.1 хувьтай байна. Тодруулбал, вакцинд хамрагдвал зохих 271,910 иргэнээс 190,591 нь томуугийн эсрэг вакцинд хамрагджээ. Түүнчлэн өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлийн есөн дүүргийн эрүүл мэндийн байгууллага орны хүчин чадлаа нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.
Одоогоор нийт 757 суурь ортой бөгөөд нэмэлтээр 850 ор дэлгэж, нийт орны хүчин чадлыг 1,607-д хүргэхээр тооцоолжээ. Ингэснээр томуу, томуу төст өвчин болон амьсгалын замын халдварт өвчний өвчлөл нэмэгдэх эрсдэлтэй өвлийн улиралд эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!