Улсын хэмжээнд 2026 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар ургац хураалтын ажил үргэлжилж байна. Тариаланчид хаврын тариалалтаар нийт 580.4 мянган га талбайд үр суулгасан бөгөөд үүнээс:
369.7 мянган га-д үр тариа, үүний 317.9 мянган га-д улаанбуудай,
12.8 мянган га-д төмс,
13.4 мянган га-д хүнсний ногоо,
94.1 мянган га-д малын тэжээл,
90.4 мянган га-д тосны ургамал тариалжээ.
Ургацын урьдчилсан балансаар энэ онд 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай, 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээл хураан авах тооцоотой байна.
Ургац хураалтын явц 10 дугаар сарын 5-ны байдлаар улсын хэмжээнд нийт:
86.9 мянган га талбайгаас 273.9 мянган тонн үр тариа;
10.7 мянган га-гаас 134.3 мянган тонн төмс;
7.9 мянган га-гаас 111.6 мянган тонн хүнсний ногоо;
34.8 мянган га-гаас 124.1 мянган тонн малын тэжээл;
19.1 мянган га-гаас 11.3 мянган тонн тосны ургамал хураан аваад байна.
Мөн улсын хэмжээнд 36.6 мянган га талбайн улаанбуудайг ангилан хадаад байна.
Ургац хураалтын ажилд өнөөдрийн байдлаар нийт 951 комбайн, 609 жатка, үр тариа цэвэрлэх 1,058 тоног төхөөрөмж, төмс, хүнсний ногоо хураах 453 тоног төхөөрөмж ажиллаж байна. Техникийн иж бүрдлийг тооцоход ургац хураалтын ажлыг 26-30 хоногт дуусгах боломжтой гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Засгийн газрын 2026 оны 286 дугаар тогтоолын дагуу ургац хураалтын ажилд ажиллах хүн хүчний захиалга авч, өнөөдрийн байдлаар нийт 25,324 хүн ажиллаж байна.
Үүнээс:
Их, дээд сургуулийн 421 оюутан,
Дотоод хэргийн их сургуулийн 645 сонсогч,
Хил хамгаалах байгууллагын 135 цэрэг,
Зэвсэгт хүчний жанжин штабын 18 анги, нэгтгэлийн 1,554 цэрэг,
Үндэсний батлан хамгаалах их сургуулийн 676 сонсогч ургац хураалтад тус тус оролцож байна.
Дотоодын үйлдвэрлэл, хангамжийг тогтворжуулах зорилгоор Монгол Улс 100 мянган тонн улаанбуудай нөөцлөхээр төлөвлөжээ. Одоогийн байдлаар нийт нөөцийн 52.6 мянган тонныг бүрдүүлээд байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!