Гаалийн байгууллага Тагнуулын болон Цагдаагийн байгууллагатай хамтран мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалт болон холбогдох арга хэмжээг тогтмол хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэ хүрээнд 2026 оны есдүгээр сарын 28-ны өдөр гаалийн хяналт шалгалтын явцад нийт 961 кг жинтэй, 21 боодол карго ачаанаас хувцас дотор нуун далдалсан 1 кг 630 грамм метамфетамин буюу “мөс” гэх нэршилтэй бодисыг илрүүлжээ.
Уг бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн байгууллагаас таслан зогсоож, хойшлуулшгүй ажиллагааг явуулан, харьяаллын дагуу хууль сахиулах байгууллагад шилжүүлэн ажиллаж байна.
Иргэн, аж ахуйн нэгж та бүхэн бусдын нэрээр болон дайвар хэлбэрээр ачаа, карго тээвэрлэхдээ ачааны агуулгыг сайтар шалгаж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэгт холбогдохоос сэрэмжилнэ үү.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!