Баянзүрх дүүргийн Улиастай орчимд баавгай айлын гэрт нэвтэрч, нэг хүүхдийн аминд хүрсэн гэх мэдээлэл цахим орчинд тархаад байна.

Тус мэдээллийг цагдаагийн байгууллагаас тодруулахад, “Хүүхэд биш, 40 настай эрэгтэй баавгайд бариулж нас барсан. Цогцсыг баавгай зууж, гэрээс нь 100 орчим метрийн зайд аваачиж хаясан байсан” гэх мэдээллийг өглөө.

Хэргийн нөхцөл байдал болон баавгайг барих, устгах эсэх зэрэг асуудлаар холбогдох байгууллагууд ажиллаж байна.